БНТУ болон ОХУ Украины бараа, бүтээгдэхүүний экспортыг сэргээх тохиролцоонд хүрэв

7-17БНТУ болон ОХУ Хар тэнгисийн голлох боомт дэх Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг сэргээх тохиролцоонд хүрлээ.

Харин энэхүү хэлэлцээрт Украины тал болгоомжилсон байр суурьтай хандаж байгааг эх сурвалж мэдээлэв. ОХУ-ын халдлага Украины үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүний экспортыг тасалдуулсан нь хэдэн сая хүнийг хүнсний хомсдолд оруулах эрсдэлтэй байгаа юм.

Москва хүнсний бүтээгдэхүүний экспорт тасалдсан асуудалд буруугүй гэж мэдэгдээд байна. Харин АНУ болон Европын Холбооноос экспортын хоригоо цуцлахыг хүсжээ.

Э.Мишээлт

Bloomberg Tv


URL: