Харгис төлөвлөгөө, 24 протокол
Манай дэлхий бол бүхлээрээ ( хөрс шороо нь ч, нуур далай нь ч, мөн амьтан ургамал нь ч, хүмүүсийн оюун ухаан ч) маш их үржил шимтэй ертөнц юм. Ус нь ч элдэв амьтнаар (микро, макро) дүүрэн, хөрс шороо нь ч мөн адил. Ургамал ба амьтад нь элдэв шимэгчид болон нян, вирусээр дүүрэн. Энэчлэн хүмүүсийн оюун ухаан нь мөн л түмэн янзын үзэл санаагаар дүүрэн юм. Түүхийн нийт уртаар үзэх юм бол тун ч олон “изм” төрөн гарч, нэг хэсэг нь амьдрал дээр туршигджээ. Тэдний дунд ашигтай нь ч байсан, мөн хортой нь ч байсан. Хортой дотор нь бүр хүмүүн бусын гэхээр, хэт харгис үзэл санаа ч цөөнгүй байв. “Сионы мэргэдийн протоколууд” тэдгээрийн нэг нь юм. “Шилмэл, бүр бурхдаас, тэнгэрээс сонгон авсан дээд заяатан, онцгой ухаалаг нэг л угсаатан дэлхийн эзэн болж үлдэх ёстой. Дэлхий маань доод заяатнуудын (малын) хашаа биш. Замбараа, жолоогүй, мал мэт үржсэн, заяа тавилан муутнуудаас яаж ийгээд, ямар ч хамаагүй үнээр бид салах хэрэгтэй. Энэ хэрэгт зорилго нь аргаа зөвтгөх болно. Бурханд ганцхан үндэстэн байсан, бусад нь устах эсвэл боол болж дарлуулах хувьтай гэдгийг мэдтүгэй. Бид дэлхийг ялж дагуулна гэдэгт итгэ! Хоорондоо далдуур нэгдээд бусдыг дорд үз, боолчил, тэгээд цагаа ирэхийг хүлээ!” гэх үзэл 24 протоколыг нэвт холбожээ. …зууны сүүлчээр уг протоколууд бичигдсэн байж болох ажээ. Зарим судлаач иймэрдүү үзэл санаа бүр нийтийн тооллын эхэн үеэс уг сурвалжтай гэж үздэг юм. “Эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсийн холбоо” гэх үгээр бид дэлхийг самууруулна. Энэ хэрэгт туслах мөнгө, мөнгөний засаглал бидэнд байгаа.
Цус, нулимсан дундаас олсон алтыг бид төвлөрүүлж чадсан. Эрх мэдлийн хэнээтнүүдийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг болгохын тулд тэдний бие даасан, либераль байдлыг нь бид өөгшүүлэн хөөрөгдсөн. Тэд мөдхөн үзэн ядалтанд автсан массын цохилтонд өртөж сөнөх болно. Ингэснээр ард олны сохор хүч бидний түшиг тулгуур хэвээр үлдэнэ.
Өөрөөрөө байх, уламжлалаараа амьдрах гэсэн угсаатан бүхэн бидний дайсан. Тэдний дундаас онц ноцтой том дайсан бол Оросын хэмжээгүй эрхтэй хаант засаг мөн гэхчилэн протоколуудад өгүүлдэг. “Мөнгөгүй байсан большевикууд болон Ленинийг дээрх суртлын цаад эзэд санхүүжүүлж, турхирч тэр хүчирхэг гүрнийг устгуулсан гэж хардаг судлаач ч байдаг. Энэ суртал бол Еврейчүүдийн өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, дээд зиндааны сэтгэгчдийн бүтээл. 1-р дайны хонзогногч Гитлер энэ сурталд автаж, улмаар эздийг нь ( Еврейчүүдийг ) устгаад нацист, фашист өнгө аястай болгон баримталж хэрэгжүүлэхийг оролдсон” гэж харддаг хүн ч бас буй…
Протоколуудад зааснаар бол “эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсийн холбоо” гэх уриа бол улс орон, нийгмийг задгайруулах, дэг журамгүй болгох, баялагийг нь эзэнгүйдүүлэх, төр засгийг нь бусниулах шилдэг арга ажээ. Ингэхлээр ардчилах, либеральчлах үзэл санаа бол уламжлалт нийгмүүдийг мөхөөх замаар шилмэл, дээд ганц угсаатанд дэлхий дахиныг захируулах технологи юм байна. Энэ үнэн бол яанаа? Протоколуудыг тун ч ухаалаг, нийгмийн эмзэг бүхнийг сайтар ойлгосон хүмүүс мөрдлөг, заавар мэтээр бичсэн болохыг анхаарах хэрэгтэй юм.
Дэлхийн алт, мөнгө хэний гарт, нөлөөнд байна тэд л том дайныг өдөөдөг, өөгшүүлдэг, ужигруулдаг. Дайн, том дайн бол нэгдүгээрт, зэвсгийг хэрэглэх талбай, хоёрдугаарт, зэвсгийг нэн олноор нь үнэ хүргэж борлуулах боломж юм. Орчин үед дурьдсан протоколуудын шинэ, цаад, нууц эзэд, субьектууд, хэрэгжүүлэгчид нь алт, мөнгөний том эзэд л байх болов уу гэж төсөөлдөг хүмүүс ч олон ажээ. 21-р зууны 20-иод оны статистик мэдээгээр бол АНУ, Олон Улсын Валютын Сан, Герман улс алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байна. Дараа нь Франц, Итали, Швейцарь ордог. АНУ ойролцоогоор 8 сая гаруй килограмм, Герман 3 сая гаруй, Олон Улсын Валютын Сан мөн 3 сая гаруй килограмм алтны нөөцтэй юм. Дэлхийн 1, 2-р дайны тарьсан хямралыг ашиглаад л АНУ дэлхийн хамгийн баян орон болжээ. 1950 он гэхэд АНУ-ын алтны нөөц 22 сая гаруй килограмм байв. Чухамхүү ингэж баяжсаныхаа ачаар АНУ долларынхаа нэр хүндийг хөөрөгдөж шар алт ба ногоон доллар хоёрыг адилтгажээ. Гэвч тун удалгүй долларын алтан баталгаа үлгэр болсон билээ…
Дэлхий маань олон төвтэй, төвүүд нь найрсгаар харилцдаг бол юутай сайхан билээ! Хэн нэг нь үнэмлэхүй хүчирхэг, үлэмж дураараа болчихвол хэцүү л дээ. Тэр тусмаа дээр дурьдсан протоколуудын үзэл санаанд дөрлөгдөн хөтлөгдчих аваас үлдэх 200 шахам улс орон яанаа?
“Цаад жинхэнэ эзэд, тэдний төлөөний этгээдүүд, энэ этгээдүүдийн гар хөл, бууны ноход” гэсэн гурвалсан бурангуй хүчнүүдийн гарт үрэгдэх ирээдүй хүн төрөлхтний 80-90 хувийг хүлээж байж ч мэдэх юм. Энэ бол өчүүхэн судлаачийн өнгөц бодол, хардлага юм шүү… Уншсан хүмүүс энэнийг тооцож хандаарай. Олон тоотой, том угсаатан, үндэстэн нэг бүрд зориулан, бүр оноож бэлдсэн бактериологийн зэвсгийн талаар үнэн, худал нь тодорхойгүй мэдээлэл ч сонсогдох боллоо. Уул нь дэлхий маань, хүн төрөлхтөн маань нийт тоогоо зохистой хэмжээнд бариад байя гэвэл зөндөө арга байгаа шүү дээ. Нэг доор, нэг далайлтаар 80-90 хувийг нь устгах, үлдсэн 10-20 хувь нь тэрбумтны ( доллараар) нэгэн адил элбэг, тансаг амьдрах хүсэл, зорилго бол хүнээс бус араатнаас л гармаар санаа, сэдэл юм. Гэтэл протоколуудыг хүмүүс үйлджээ.
Протокол №1-д Эрх чөлөөг хэн ч хэр хэмжээнд нь тохируулж ашиглаж чаддаггүй тул эрх чөлөө гэдэг барьцгүй, биелэгдэшгүй зүйл. Ард олныг хэсэгхэн хугацаанд ч болов өөрөөр нь удирдуулах аваас тэр даруйдаа л сахилга, дэг журам алдагдана. Тэд хоорондоо зөрчилдөж, тулалдаж, үр дүнд нь төр нь шатаж нурам болно. Хүний толгойн тоогоор бутран сарнисан нийгэм нэгдмэл, цул чанараараа алдаж бидний идэш болно. Протокол №5- Ард түмэн бол үеэс үед л хэлсэн, амласныг ажил хэрэг гэж үзэж хууртаж ирсэн бөгөөд ярьсан бүхэн биелсэн эсэхийг ч анзаардаггүй, хоосон үзүүлэнд л хууртаж, сэтгэл цадаж ирсэн юм. Тийм болохоор бид үзүүлэн болсон байгууллагуудыг буй болгоно. Тэд хөгжил, дэвшлийн төлөө ямар ихийг хийснээ ганган чамин үгээр ярьж л байг! гэхчилэн өгүүлжээ… Аль нэгэн тивийн, аль нэгэн улсын ямар нэгэн харгис, алан хядагч бүлэглэл дээр дурьдсан протоколуудын үзэл санаанд хөтлөгдөж хэрэгжүүлэх гэж оролдохыг үгүйсгэх аргагүй юм.
Генри Фордын ивээн тэтгэснээр мөнхүү 24 протоколыг 1920 онд АНУ-д 500 мянган хувь хэвлэн тараасан түүхтэй. Фордын сэрэмжүүлэг учир, утгаа алдаагүй хэвээр шүү!
Энэ 24 протоколын эзэд (тэдний хойч үеийнхэн) уг зорилгоо мартсан, орхисон ( өнөөгийн нөхцөлд хэрэггүй болсон) байж болно. Харин мөнхүү зорилго, төлөвлөгөөг элдэв солиотнууд, хийрхэгчид, алан хядагчид, дээрэнгүй үзэлтнүүд “зээлдэн, хулгайлан аваад” хэрэгжүүлэх гэж зүтгэж бас болно. Муу, сайн ямар ч үзэл санаа өргөн олныг эзэмдэх аваас материаллаг хүч болж хувирдаг жамтай. Ийм үзэгдэл нэгэнт буй болчихвол тэд өөрсдийгөө ч сүйтгэнэ, бас дэлхий дахин, хүн төрөлхтөнг ч сүйтгэж чадна. Энэнээс сэрэмжлэх нь хүн төрөлхтөний ухаалаг, оюунлаг, тэргүүний хэсгийн журамт үүрэг мөн юм. 1920 онд нийтлэгдсэн “Сионы мэргэдийн протоколууд” номын Оршил хэсэгт тэр үеийн Америк судлаачийн бичсэн үгийг иш татъя. “Энэ асуудлыг гүнзгий судлаж байгаа хэн боловч Протоколуудад дурьдагдсан төлөвлөгөө нийтийн тооллын 1-р зуунаас эхлэн Еврей гаралтнуудын төлөвлөгөө болж, хэрэгжүүлж ирснийг олж харна. Үүнийг 1900 жил хэрэгжүүлж, үр дүнд нь өнөөдөр зарим улс орныг улс төрөөр боолчилж, заримыг нь эдийн засгаар боолчлох замаар Европ тивийг бүхэлд нь боолчилдог болчихжээ. АНУ-д бол энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж яг тийм хэмжээний үр дүнд хүрэхийн тулд ердөө хагас зуун жил л шаардагдсан байна.” Тэр цагийн Америк судлаачийн энэ үг хэр зэрэг үнэн бэ?
Гэтэл өнөөдөр Европ, АНУ хоёр нийлж хавсаад бусад тив рүү нөлөө, хамаарлаа хүчлэн, тулган нэвтрүүлээд л байдаг. Бодох л асуудал мэт санагдах юм даа!
Европоос (Англи, Испани, Франц, Португали…) гарал нэгтэй, хэл нэгтэй ( Англи, Испани хэл…) Америкчууд, хөгшин Европтой сүлэлдээд, Австральчуудаас дэмжлэг аваал Азийнхнийг, мөн Африкчуудыг хавчиж, хялайж мэдэх л юм. Тиймэрдүү хандлага хаяа гарч л байсан түүхтэй. Энэ дэлхий дээр хүн болон мэндэлж буй бүх хүүхэд арьсны өнгө, угсаатны хамаарал, иргэний харъяаллаасаа үл хамааран эх дэлхий дээрээ амьдрах эрхтэй. Энэ эрхэд халдах эрх хэнд ч байхгүй. Байгаль-нийгмийн хос үндэс бүхий энэ эрхийг НҮБ хуульчлан тунхагласан юм. Энэ хуулийг зөрчихийг санаархагчдад зөвхөн, ганцхүү ялын дээд хэмжээг өгөх ёстой. Иймийн учир энэхүү 24 протоколыг дэлхий нийтээрээ мэддэг, эсэргүүцдэг, энд тэнд ажиглагдсан илрэл бүхэнтэй нь тэмцдэг байх нь чухал юм. “Барын зулзагыг бага дээр нь” эс номхруулбаас дорхноо л хэнд ч үл дийлдэх араатан болохын адилаар милитаризм, нацизм, фашизмыг томрох, газар авах, олон хүнийг ховсдон, мунхруулан татахаас нь өмнө илчилж, няцаалт өгч байх нь зөв, зүйтэй алхам болно. Уг нь ийм ажлыг цэрэг, зэвсгийн оролцоогүйгээр, улс төрийн аргаар, эдийн засгийн аргаар, мэдээлэл-сурталчилгааны аргаар хийж гүйцэтгэх аваас юутай сайн билээ!
Дайн, тулалдааныг буй болгодог олон олон талын хохирол, гамшиг, аюулыг хүмүүс бид хэнээр ч хэлүүлэлтгүй тун ч сайн мэддэг дээ… Чухам хэзээ энэ дэлхий дайн самуун, аллага хядлагаас ангижрах юм бол доо! Бүхнийг, бүгдийг ойлго чадавхтай, оюун ухаантай хүмүүсийн ертөнц харилцан нэгийгээ алах, тамлах жигшүүрт үйлдлээс бүрэн татгалзах, бүр хуульчлан мөнхөд хориглохыг хүсмээр, бүх нийтээрээ нэгэн дуугаар зөвшөөрмөөр дээ!
Судлаач, профессор Д.Чулуунжав
URL: