Автомашин үйлдвэрлэгчид хагас дамжуулагчийн хомсдолын асуудал намжиж эхэлснийг мэдэгдэв

6-21Сүүлийн хоёр жилийн турш дэлхий даяар автомашины үйлдвэрлэл буурахад нөлөөлж байсан хагас дамжуулагчийн хомсдолын асуудал багасаж байна.

“Mercedes-Benz”, “Daimler Truck”, “BMW”, “VW” зэрэг автомашин үйлдвэрлэгчид эргэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээ мэдэгдсэн байна. Эдийн засгийн хүндрэл, бодлогын хүү нэмэгдэж, инфляц эрчимжсэн зэргээс шалтгаалаад хэрэглэгчийн эрэлт буурч магадгүй болоод байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор “Tesla” компани зардлаа бууруулахаар ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгохоор болоод байна.

О.Цэнгэг | @TsengegO

Bloomberg Tv


URL: