Юн Сок Ёл БНАСАУ-ын аливаа өдөөн хатгалгад хатуу хариу өгөхөө мэдэгджээ

712-1654491873629d8daca8c35СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНАСАУ-ын аливаа өдөөн хатгасан үйлдэлд хатуу хариу өгнө гэдгээ даваа гарагт мэдэгджээ. БНСУ, АНУ ням гарагт БНАСАУ-ын явуулсан пуужингийн туршилтын хариуд өнөө өглөө пуужин харвасан юм. Юн Сок Ёл Эх орныхоо төлөө хувь нэмрээ оруулсан, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан Сөүлийн үндэсний оршуулгын газар болсон ёслолын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Ням гарагт БНАСАУ Зүүн тэнгис рүү ойрын зайн тусгалт найман пуужин хурвасан нь Юн Сок Ёлыг өнгөрсөн сард тангараг өргөснөөс хойших гурав дахь туршилт болжээ.

“БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн аюул занал яг энэ мөчид ч гэсэн улам сайжирч байна. Тус улсын цөмийн, пуужингийн хөтөлбөрүүд зөвхөн Солонгосын хойгийн төдийгүй Зүүн Өмнөд Ази, дэлхий нийтийн энх тайванд заналихийлэх түвшинд хүрээд байна” гэж тэрбээр хэлсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, түүний засаг захиргаа цөмийн болон пуужингийн аюул заналыг тогтоон барихын сацуу “аюулгүй байдлын илүү үндсэн, практик чадавхийг” бий болгох ажээ. “Манай Засгийн газар БНАСАУ-ын аливаа өдөөн хатгалгад хатуу хариу өгнө. Бид ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйлсэд нэг ч алдаа дутагдал гаргахгүйн төлөө ажиллана” гэж тэрбээр мэдэгджээ.
Э.Хулан 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: