Уяачид Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадамд зөвхөн монгол адуу уралдах хуулийг батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгуулна гэж мэдээллээ.
Тэд өнөөдөр 10 цагт Монгол бөхийн өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулж, 12 цагт тайван жагсаал, 14 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал хийх юм. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт албан шаардлага хүргүүлж, хариу иртэл суулт хийнэ гэв.
Өнгөрсөн жил уяачид мөн адил Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байлаа. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг хориглосныг уяачид эсэргүүцэн төв талбайд морьтойгоо орж ирсэн билээ.
URL: