Турк улсын англи нэр “Turkey”-ийг “Türkiye” болгох саналыг НҮБ хүлээн авлаа
Турк улсын англи нэр болох “Turkey”-ийг албан ёсоор сольж “Türkiye” болгох хүсэлтийг нь НҮБ хүлээн авлаа.
Туркийн Гадаад хэргийн сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт лхагва гарагт хүсэлт илгээснийг НҮБ-ын Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Захидлыг хүлээж авснаас хойш Турк улсын нэр албан ёсоор солигдсоныг мэдээлжээ.
Тус улсын Гадаад хэргийн сайд мягмар гарагт НҮБ болон бусад олон улсын байгууллагуудад улсын нэрээ өөрсдийн хэлээр бичих хүсэлтээ илгээсэн байна.
Мөн Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан санамж бичиг гаргаж, олон нийтээс тус улсыг бүх хэл дээр “Turkiye” гэж нэрлэхийг хүсжээ.
Б.Юмжир | @b_yumjir
Bloomberg Tv
URL: