БНХАУ: АНУ Шинжааны экспортод хориг тавивал хоёр улсын харилцаанд ан цав үүснэ

ap_050411020212-e1525957959860Шинжаанаас ирэх импортод хориг тавих АНУ-ын Албадан хөдөлмөр эрхлэлтийн эсрэг хууль хоёр улсын харилцаанд томоохон ан цав үүсгэнэ гэж БНХАУ-ын тал анхаарууллаа.

Энэхүү хуулийн дагуу компаниуд албадан хөдөлмөр эрхлүүлээгүй гэдгээ нотолж чадаагүй нөхцөлд экспортод нь хориг тавихаар байгаа аж.

Албадан хөдөлмөр эхлэлтийн эсрэг хууль хэрэгжсэнээр АНУ, БНХАУ-ын харилцаа хурцадмал байдалд орж, олон улсад нийлүүлэлт тасалдана гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Зао Лижиан мэдэгдсэн байна.

Э.Мишээлт

Bloomberg Tv


URL: