Б.Баасандорж: Мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш, лаборатори ч биш
Эмээлтийн махны үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “МХЕГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 5-р сарын 18-наас махны үйлдвэрүүдэд хийсэн. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй.
“Эм Ди Си Пи” компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оны 2-р сараас эхлэн үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчлийг илрүүлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ.
Манай байгууллага аль ч хэвлэлд нээлттэй. Харин өчигдөр мах чанасан асуудалд би МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа. Байцаагч ч бай, иргэн ч бай тэр компанид асуудал гарсан бол лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа л хэрэглэх эсэхээ шийдэх ёстой. Түүнээс биш мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш, лаборатори ч биш.” гэв.
URL: