БНХАУ-ын тал Эрээний боомтыг маргааш нээхээ мэдэгджээ
БНХАУ-ын Эрээн хотод өчигдөр буюу 2022.06.02-ны өдөр ковид-19-ийн дөрвөн тохиолдол батлагдаж хөл хорио тогтоосон. Улмаар чингэлэг тээврийн ачаанууд саатсан. Өнөөдөр ч мөн Эрээн-Замын-Үүдийн боомт ажиллахгүй хаалттай байгаа аж. Учир нь Эрээн хотын Худалдааны товчооноос “Луут завины баяр” тохиож буй тул хилээ хааж, 06-р сарын 04-нд нээх тухай мэдэгдлийг Замын-Үүд дэх Гаалийн газарт хүргүүлжээ.
URL: