Улсын хэмжээнд боомтуудаар гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 760 хүрээд байна

31-25Боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний гарц нэмэгдэж байгааг Засгийн газар мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд боомтуудаар гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 760 хүрээд байгаа аж. Тухайлбал: Гашуунсухайт боомтоор гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 460 орчим байна. БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд “коронавирус”-ийн халдварын тохиолдлын тохиолдол бүртгэгдэхгүй долоо хоног болох тусам нүүрс тээврийн автомашины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долоодугаар сард ашиглалтад орохоор байгааг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Сайд Г.Ёндон мэдээллээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Сайд Г.Ёндон

Б.Энхжин

Bloomberg Tv


URL:

Tags: