Хятадын үйлчилгээний салбарын импорт, экспорт нэмэгджээ

712-1654127132UP20171017170330

БНХАУ-ын Худалдааны яамны мэдээлж буйгаар энэ оны 1-4-р сард тус улсын үйлчилгээний салбар тогтвортой хэвээр байгаа гэнэ. Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 1 их наяд 907 тэрбум 490 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21,9%-иар өссөн, үүнд экспорт 933 тэрбум 260 сая юань буюу 25.1%-иар, импорт 974 тэрбум 230 сая юань буюу 19.1%-иар өссөн байна.

Мөн тус улсад мэдлэг шаардсан үйлчилгээний салбар тогтвортой өсөж буй гэнэ. Тодруулбал харилцаа холбоо, компьютер, мэдээллийн үйлчилгээ, даатгалын үйлчилгээ зэргийг дурьдаж байна. Түүнчлэн энэ оны эхний 4 сарын байдлаар Хятад улсын аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 271 тэрбум 830 сая юань буюу 9.5%-иар нэмэгджээ.
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/130651


URL: