Х.Нямбаатар чуулганы хуралдааныг хамгийн их тасалжээ
2022 оны хаврын ээлжит чуулганы гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээг Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороон дарга Б.Бат-Эрдэнэ олон нийтэд танилцууллаа.
Гуравдугаар сард УИХ-ын чуулган долоон удаа хуралдахад 18 гишүүн тасалж, найман гишүүн хуралдаанаас хоцорч, 62 гишүүн огт таслаагүй байна. Харин дөрөвдүгээр сард чуулган 12 удаа хуралдахад 20 гишүүн тасалж, 57 нь хоцорч, 56 гишүүн огт таслаагүй байгаа талаар тэрбээр хэллээ. Тэгвэл чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүнээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар нэрлэгдээд байгаа юм.
УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг тасалж, хоцорсон гишүүдийг танилцуулбал,
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 15 цаг
- УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут
- УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг
- УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут
- УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут
- УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут
- УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг
- УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг
- УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг
- УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут
- УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут
- УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут
- УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут байна.
Огт хоцроогүй гишүүд,
- УИХ-ын гишүүн Г.Занданшатар,
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
- УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг,
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,
- УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,
- УИХ-ын гишүүн Ц.Идэрбат,
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,
- УИХ-ын гишүүн Х.Баделхан
- УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар байгаа юм.
URL: