“Rolls-Royce”-ийн зарим загварын захиалга нийлүүлэлтийн сүлжээний доголдлын улмаас хойшлохоор байна
Нийлүүлэлтийн сүлжээний доголдлын улмаас 2023 оны хоёрдугаар хагас хүртэл хүлээгдээд байсан зарим загварын захиалга улам хойшлох эрсдэлтэй байгааг “Rolls-Royce Motor Cars” компани мэдээллээ.
2021 онд “Rolls-Royce Motor Cars” дэлхий даяар 5600 нэгж автомашин импортолсон нь дээд үзүүлэлт болж байв. Харин энэ онд БНХАУ-ын цар тахлын хөл хорионы улмаас зарим эд ангиудаа агаараар тээвэрлэхэд хүрээд байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал онцолж байна.
“Rolls-Royce Motor Cars” брэндийн хувьд толгой компани “BMW”-ийн орлогод нэлээдгүй хувь нэмэр оруулдаг аж. Үүнтэй холбоотойгоор “BMW” тансаг зэрэглэлийн автомашины брэндээ хагас дамжуулагчаар хангахаар ажиллаж байгааг тодотгожээ.
“Rolls-Royce Motor Cars”-ийн Гүйцэтгэх захирал Торстен Мюллер-Отвос
“Одоогоор манай захиалга түүхэн дээд түвшиндээ дөхөөд байна. Хэрэв та өнөөдөр захиалга өгвөл жил эсвэл үүнээс ч удаан хүлээж магадгүй. Магадгүй ирэх оны намар хүртэл хүлээх байх. Энэ бол маш их захиалгатай байгаа гэсэн үг. Бидний хувьд бизнес тун сайн байгаа гэж хэлж болно. Эрэлт дэлхий даяар өндөр байна. Яг одоо бол БНХАУ-д хөл хориотой байгаатай холбоотойгоор бага зараг саарсан байгаа л даа. Хэдий тийм боловч COVID-19 цар тахлын дараа БНХАУ эргэн нээгдмэгц бизнес маань дахин өснө гэж харж байна” гэж мэдэгдлээ.
О.Цэнгэг | @TsengegO
Bloomberg Tv
URL: