Орос-Украины мөргөлдөөн дэлхийн үр тарианы зах зээлд нөлөөлж байна
Орос-Украины мөргөлдөөн дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Дэлхийн үр тариа, эрчим хүч экспортлогч хоёр том орон ийм нөхцөл байдалд ороод буй нь үр тарианы зах зээлд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхын аргагүй.
2021-2022 оны байдлаар дэлхийн үр тарианы үнэ хоёр дахин өсөөд байна. Олон улсын үр тарианы зөвлөлийн мэдээлж буйгаар үр тарианы нөөц тав дахь жилдээ дарааллан буурах хандлагатай байгаа бөгөөд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 22 хувиар өсөж, цаашид түүнээс ч ихээр нэмэгдэж болзошгүй гэнэ.
Орос, Украин нь улаан буудайн экспортоороо дэлхийд нэгдүгээр, тавдугаарт тус тус ордог. Мөн дэлхийн зах зээлийн 19%-ийн арвай, 14%-ийн улаан буудай, 4%-ийн эрдэнэ шишийг хангадаг тул тэдний геополитикийн зөрчил цаашид ч үр тарианы зах зээлд ямар их сөрөг нөлөө дагуулах нь тодорхой юм.
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/130506
URL: