Австри улс Оросын олигархиудын 254 сая еврог царцаажээ

201ОХУ Украин руу халдсанаас хойш барууны орнууд Оросын эсрэг болон энэ улсын харьяат бизнесмен, улс төрчид болон хувь хүний эсрэг хориг тавьсаар байгаа юм. Үүний зэрэгцээ барууны орнууд нутаг дэвсгэр дээр нь байгаа Оросын иргэдийн хөрөнгийг царцаасаар байна.

Энэ удаад Австри улс Оросын олигархиудын 254 сая евро бүхий хөрөнгийг царцаажээ. Энэ талаар Австрийн канцлерын захиргаа мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Австрийн Дотоод хэргийн яамны Улсын аюулгүй байдал, тагнуулын газрын удирдах газрын тэргүүлсэн хариуцлагатай шуурхай бүлэг Оросын олигархиудын нийт 97 дансан дахь хөрөнгийг царцаажээ. Энэ нь Герман улсад царцаасан хөрөнгөөс хоёр дахин их байгаа аж.

Мөн Австрийн мөрдөн байцаагчид өмч хөрөнгө нуун дарагдуулсан тохиолдлуудыг илрүүлсэн байна. Одоо бусад сэжигтэй тохиолдлуудыг мөрдөж байгаа ч олон улсын компани, төлөөлөгч компани болон орны хүнээр удирдуулсан аж ахуйн нэгжүүдээр дамжуулан мөнгө угааж байгаа нь мөрдөн шалгалтын ажлыг хүндрүүлж байна гэж шуурхай бүшлэг мэдэгдсэн байна.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/540604


URL: