Шри Ланка улсын дефолтын эрсдэл хөгжиж буй орнуудад сорилт тулгарч байгааг харуулж байна
Шри Ланка улс лхагва гарагт хүлээлгийн хугацаа нь дуусах 78 сая ам.долларын бондын купоны төлбөрөө төлж чадахгүй байх эрсдэлд ороод байна.
Купоны төлбөрөө төлж чадахгүй бол Шри Ланка улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш анх удаа дефолт зарлахаар байгаа юм.
Шри Ланка дефолт зарлах нь хөгжиж буй орнуудын хувьд ноцтой дохио болно гэж тус улсын бондыг эзэмшдэг “Pictet Asset Management” банкны тэргүүн мэдэгдлээ. Өсөлт удааширч, хөрөнгө оруулалтын нөхцөл чангарч байгаа нь хөгжиж буй орнуудын дефолтын эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг тэрбээр онцолжээ.
О.Цэнгэг | @TsengegO
Bloomberg Tv
URL: