“МАХ ИМПЕКС” ХХК: ХИМИЙН БОДИСТОЙ МАХ НИЙЛҮҮЛСЭН ГЭХ ҮЙЛДВЭР НЬ МАХ ИМПЕКС, ХКҮ ХХК-ИЙН ХАЯГ, ШОШГИЙГ ХУУЛЬ БУСААР АВЧ АШИГЛАСАН
“Мах Импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “ХКҮ” компани бохир орчинд мах бэлтгэж, бодис хольж, Хятад руу гаргадаг гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар “Мах Импекс” ХХК-ийн борлуултын менежертэй холбогдож, тодрууллаа.
Тэрбээр “Химийн бодистой мах хадгалж, худалдаалсан байж болзошгүй гэх Эмээлтэд байгаа компани нь “Мах импекс” болох “ХКҮ” ХХК-тай ямарч хамааралгүй. Манай компанид мах нийлүүлэх тусгай гэрээ, эрх, зөвшөөрөл байхгүй. Тус компани нь манай компанийн хаяг, шошгийг хууль бусаар ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж, манай компанийн нэр хүндийг унагааж байна. Манай компанийн хуулийн зөвлөх тус үйлдвэрийн талаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Удахгүй үнэн тогтоогдох байх. Бид өөрсдийн үйлдвэртэй, өөрсдөө махаа нийлүүлж, эрүүл хүнсийг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэлээ.
https://ergelt.mn/news/123/single/21145
URL: