НМХГ-ын албан хаагчийн нэрийг ашиглан мөнгө нэхсэн хэрэг гарчээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийн нэрийг ашиглан тодорхой нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагаас мөнгө нэхсэн хууль бус үйлдэл гарсан байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийн нэрийг ашиглан тодорхой нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагаас мөнгө нэхсэн хууль бус үйлдэл гарсан байна. Үүнтэй холбогдуулж уг асуудлыг шалгуулахаар НМХГ-аас Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт албан бичгээр хандсан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус удирдамжтай шалгалт хийдэг ба зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо тухайн аж ахуй нэгж байгууллагад урьдчилан мэдэгддэг байна. Иймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагыг мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгтэй хамааралтай асуудлаар 7012-8012 тоот утсанд хандан гомдол, мэдээллийг өгч хамтран ажиллахыг хүсчээ.
Эх сурвалж: Eagle.mn
URL: