“TerraUSD” тогтвортой койны ханш унасны дараа крипто зах зээл бүхэлд нь уналт давамгайлав
“Stable” буюу тогтвортой койнуудын нэг “TerraUSD”-ийн ханш огцом унасны дараа томоохон дижитал токен, койнуудын ханш унасаар байна.
Крипто зах зээл тэр чигтээ хүнд уналтад орлоо гэж харж болохоор байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын итгэл бас сул байгаа юм.
“Bitcoin”-ийн ханш пүрэв гарагт 6.1 хувиар унаж, 27 мянган ам.доллар боллоо. Энэ нь 2020 оны 12 дугаар сараас хойших доод үзүүлэлт болж байгаа юм. “Ether”-ийн хувьд ойролцоогоор 12 хувиар унасан бол “Avalanche”, “Solana” зэрэг төвлөрсөн бус санхүүгийн протоколуудын гол токенууд мөн л унаж байна.
“TerraUSD” одоогоор зорилтот түвшин болих нэг ам.доллар хүрэхэд хол хэвээр байна. Үүнийг дагаад ах дүү койн гэж хэлж болох “Luna”-ийн ханш мөн уналаа.
Тогтвортой койн нь крипто зах зээлийн чухал элементэд тооцогддог. Тухайлбал: крипто арилжаачид токений арилжаа хийгээгүй тохиолдолд мөнгөө тогтвортой койн хэлбэрээр хадгалдаг аж.
Одоогоор “TerraUSD”-ийг дэмжигчид тогтвортой койны ханшийг эргэн сэргээхийн тулд 1.5 тэрбум ам.доллар босгохыг зорьж байна. Хэдий тийм боловч инфляц, мөнгөний бодлого чангарч байгаа, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө зэргээс шалтгаалж цаашдын төлөв ямар байх нь одоогоор хэлэхэд эрт байна.
Ж.Зоригт | @TeraReader
Bloomberg Tv
URL: