Б.ЛХАГВАСҮРЭН: Таван банкны IPO хийх хугацааг хойшлуулж байна

c8c687e01e99675d8ee85ab66033472eМонголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн IPO хийх хугацааг хойшлуулж байгаа талаар мэдээлэл өглөө.

   Тэрбээр “Монголбанкны байр суурь бол банкны сектортай шинэчлэл хийхээр албан ёсоор төлөвлөгөө батлаад явж байгаа. Энэ хүрээнд хуулийн төслийг 2022 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан. Түүнээс хойш хуулиараа системийн нөлөө бүхий таван том компани нийтэд нээлттэй хувьцаат компани болох учир бүх бэлтгэл ажлыг хангаад явж байгаа юм. Ингэхдээ анхнаас нь эхлээд үнэт цаас гаргахын тулд төлөвлөгөө хийж, энэ сарын 30-нд Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд өгөх юм. Тэгэхээр таван том банкны тайлан, хөндлөнгийн аудитын дүгнэлттэйгээр гарснаар зургадугаар сарын 30-н хүртэл IPO хийх болоод байгаа юм. Энэ ч утгаар цаг хугацаа давчуу, одоогоор Санхүүгийн зохицуулах хороон дээр хоёр л банкны хүсэлт ирсэн байна. Тиймээс зургадугаар сарын 30-н гэхэд таван банк гүйцэт тайлангаа өгч, шалгуулж амжихгүй юм байна гэж үзсэн учир хойшлуулж байгаа юм” гэв.


URL: