УИХ ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай төслийг өргөн мэдүүлнэ


УИХ ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай төслийг баталлаа

2023 оноос хялгас ялгаснаас дээш боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлох, мөн хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болсныг УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Засгийн газраас 2022 онд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөг, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Цаашид мэргэжлийн холбоод, салбарын яамтай хамтран 2025 оноос хойш самнасан ноолуурын 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, бэлэн бүтээгдэхүүн болгож гаргахаар төлөвлөсөн байна. Ингэснээр нийт дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларын орлого олох бололцоотой гэж тооцоолжээ.


URL: