Путин Гадаад хэргийн сайд Лавровын өмнөөс уучлалт гуйжээ


Путин Гадаад хэргийн сайд Лавровын өмнөөс уучлалт гуйжээ

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Адольф Гитлерийг еврей хүн байсан гэж хэлсэн нь израилчуудын дургүйцлийг хүргэж уучлалт гуйхыг хүссэн юм. Тэгвэл өчигдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин сайд Сергей Лавровын өмнөөс уучлалт гуйлаа гэж Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Ерөнхий сайд Беннетийн хэвлэлийн албаны мэдэгдэлд “Лавровын хэлсэн үгний төлөө Ерөнхийлөгч Путин уучлалт гуйсныг Ерөнхий сайд хүлээн авч, Еврейн ард түмэн болон Холокостын тухай өөрийн байр суурийг тодорхой болгосонд талархал илэрхийллээ” гэжээ.

Харин Путин, Беннет нарын уулзалтын тухай Кремлийн хэвлэлийн мэдээнд уучлалт гуйсан талаар огт дурдаагүй байна.


URL: