ОХУ: Японы Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарыг нутаг дэвсгэртээ НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОЖЭЭ
ОХУ-ын эрх баригчид Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Батлан хамгаалахын сайд Киши Нобуо болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтан, бизнес эрхлэгчдийг нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хориглсон талаар тус улсын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа мэдэгдсэн байна.
Жагсаалтад Японы нийт 63 иргэн багтжээ. Эдгээр хүмүүсийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон нь мөн тус улсад авсан хориг арга хэмжээний хариу болжээ.
Япон улс өмнө нь Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ авсан билээ.
Эх сурвалж: TASS
|
URL: