Орос өнгөрсөн үдэш Украин руу 20 гаруй пуужин харважээ
Оросын цэргүүд тавдугаар сарын гуравны үдэш 20 гаруй пуужин харважээ. Эдгээрийн ихэнх нь Каспийн тэнгисээс харвасан гэж Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын дарга Юрий Игнат мэдэгдсэнийг “Украины үнэн” сонин мэдээлсэн байна.
“Тавдугаар сарын гуравны үдэш Украин даяар агаарын түгшүүр зарласан. Оросын Ту-95, Ту-60 стратегийн бөмбөгдөгч онгоцууд Каспийн тэнгисээс пуужингийн цохилт өгсөн” хэмээн Юрий Игнат мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, 18 пуужин Днепропетровск, Кировградск, Львов, Винницк, Киевск, Закарпатск мужуудын дэд бүтцийн объектуудыг оносон байна. Украины Зэвсэгт хүчний агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин найман далавчит пуужинг амдан устгажээ.
URL: