С.Эрдэнийг залилангийн гэмт хэрэг хийж байна гэв

 erdene-2020_l

АН-ын ҮБХ-ы гишүүн Ш.Жандос АН-ын дарга асан С.Эрдэнийг мөнгө шамшигдуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна гэж үзэн, цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандлаа.
Энэ үеэрээ тэрээр: “Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь  гишүүдийнхээ 2021, 2022 оны татварыг улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор тэглэсэн байдаг. Гэтэл хэсэг бүлэг хүмүүсийн зүгээс АН-ын ҮБХ-ны ээлжит сонгууль явж байгаа мэтээр хуурамч зар түгээж, гишүүдээс татвар цуглуулж байгаа нь хууль бус, гэмт хэргийн шинж чанартай гэж үзээд эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргаж байна.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд жилийн 3 сая төгрөгийн татвар төлөх ёстой байдаг. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан ҮБХороо албан ёсоор хуралдаж, 2 жилийн хугацаанд уг татварыг тэглэсэн. Гэтэл өөрсдийгөө АН мэтээр олон нийтэд ойлголт төрүүлж байгаа С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар, дүрмийн бусаар ҮБХ-ны хурал зарлаж, татвар цуглуулж байна.

Энэ бол хууль бус үйлдэл. АН-ын гишүүддээ хандаж хэлэхэд эдгээр хүмүүсийн хууль бус үйлдэлд автахгүй, татвар төлөхгүй байхыг уриалж байна. Эдгээр хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй учраас энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, залилангийн шинжтэй үйлдэл юм. АН-ын ҮБХ-ны гишүүдийг төлөөлж миний бие хуулийн байгууллагад хандаж байна. ” гэв.
М.Чой

https://www.sonin.mn/news/enews/129889


URL: