21 аймгийн 330 сумын Ардчилсан намын дарга нарын шаардлагыг Монгол Улсын Дээд Шүүхэд хүлээлгэн өглөө

 

Ардчилсан намын 21 аймгийн 330 сумын намын дарга нар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдаж, Монгол Улсын Дээд Шүүхэд өөрсдийн гарын үсэг, албан ёсны тамга тэмдэг бүхий шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийлэн Эрх чөлөөний талбайд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

image

330 сумын АН-ын дарга нарын шаардлагад, “Ардчилсан намыг хууль ёсоор бүртгэгдсэн удирдлагагүй байгаа үеийг ашиглан, намын нийт гишүүдийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчин тэднийг басамжилж байгаа нэр бүхий этгээдийн дур зоргын үйл ажиллагаа, ёс бус үйлдэлд шүүх эрх мэдлийн дээд байгууллагын хувьд нэн хариуцлагатай хандахыг САНУУЛЖ байна.

image

Эрх чөлөөт, ардчилсан, тусгаар улсын төлөө амь бие, сэтгэл зүрхээ золин зүтгэсэн олон мянган ардчилагчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон бидний сонголтыг хүндэтгэн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “ШҮҮГЧ ХАРААТ БУС БАЙЖ, ГАГЦХҮҮ ХУУЛЬД ЗАХИРАГДАНА” гэснийг удирдлага болгон Монгол улсын хууль тогтоомж, АН-ын Үндсэн дүрэм, журмын хүрээнд сонгогдсон намын дарга Халтмаагийн Баттулгыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж өгөхийг шаардаж байна” гэсэн байна.

Энэхүү шаардлагыг өнөөдөр АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон сумын намын дарга нарын төлөөлөл, АН-ын ХЭГ-ийн төлөөллүүд УДШ-д хүлээлгэж өглөө.

Дашрамд дурдахад, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 аймаг 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдийн хурал нэг өдөр, нэг цагт хуралдах аж.

#Ардчилсан_нам #330_сумын_намын_дарга_нар #Шаардлага_хүргүүллээ

image

image


URL: