Саид Моллаи Азербайжаны нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ өгчээ

said-moli

Токио 2020 олимпын наадамд Монгол улсыг төлөөлөн барилдаж мөнгөн медаль хүртсэн Саид Моллаи Азербайжаны нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ өгчээ. Азербайжаны спортын хэвлэлээр сүүлийн үед Монголын иргэн болсон байсан жүдоч Саид Моллаи Азербайжаны жүдо бөхийн холбоонд өргөдөл бичиж, тус улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ илэрхийлсэн гэж цацагдаж эхэлжээ.

Саид Моллаи Бакуд уригдаж, эрүүл мэндийн шинжилгээнд орсон бөгөөд Европын АШТ-д оролцох шигшээ багтай хамт бэлтгэл хийсэн байна.


URL: