Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг ХҮЧИН ТӨГӨЛДӨР үлдээв
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-ны өдөр иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Х.Янжингаажид нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр “Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
URL: