О.САНЧИРБАЛ: Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт гэрч оролцуулж, хаалттай хуралдахаар болсон
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдаж, хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгаач улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцлоо. Энэ үеэр талийгаач Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал “Хуулийн үндэслэл зааврынхаа дагуу гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлэж нэр бүхий гэрч нарыг оролцуулж, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд товлосон. Өнөөдөр Н.Түвшинбаяр шүүх хуралдаа оролцсон. Түүнийг хуулийн дагуу 12-20 жил эсвэл бүх насаар хорих заалттай байгаа” гэв.
URL: