С.Бямбацогт, Г.Дамдинням хоёр Хөгжлийн банкны хэргээс сугараад үлдчихэв үү?!

712-16510999013Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон зургаан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гаргах гэж байгаа тухай мэдээлэл байсан. Нэр устайгаа хэд хоногийн турш зарлагдсан.

Тэгвэл өнгөрсөн даваа гариг /2022.4.25/-т Ерөнхий прокуророос УИХ-ын даргад нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг хөндөх болсноо мэдэгдсэн санал ирүүлжээ. Хоёр нь алга болчихжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас төрсөн дүүгийнх нь компани 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан асуудалд холбогдоод байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үлдсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ерөнхий прокурор Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёрыг нь түдгэлзүүлье гэчихээд Г.Дамдинннямыг орхижээ. Тэднийг Хөгжлийн банкны хэргээс яагаад сугараад үлдчихсэн бэ гээд улс төрийн хүрээнийхэн, намынхан нь гайхацгааж байна.
С.Бямбацогтын тухайд тэдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж буй Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн юм. “…Энэ нь зөрчил болно” гэх мэтээр нэлээд хэл ам дагуулж байна.
Түүнчлэн сугарч үлдсэн хоёр гишүүн хоёулаа УИХ-ын Байнгын хорооны дарга байгаа нь анхаарал татаж буй аж. С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга бол Г.Дамдинням нь УИХ-ын Боловсрол, соёл, спортын байнгын хорооны дарга юм байна.
Б.Дамдин-очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: