Илон Маск “Twitter” компанийг худалдаж авлаа

11_124281502_twitter_20220426095333“SpaceX”, “Tesla” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авч байна гэж тус сүлжээ мэдээлжээ.

Тус компанийн ТУЗ түүний саналыг хүлээн авсан ба өдгөө хувьцаа эзэмшигчдийн саналыг авах үлдээд байна.

Илон Маскийн эзэмшдэг компани “Twitter”-ийн нэг хувьцааг 54.2 ам.доллароор худалдан авч байгаа бөгөөд гэрээний нийт өртөг нь 44 тэрбум ам.доллар болж байна. Гэрээ эцэслэгдсэний дараа “Twitter” хувийн компани болж, шаардлагатай зөвшөөрөл авсны дараа энэ ондоо багтаан хаалттай компани болно.

Эл мэдээлэлтэй зэрэгцэн тус компанийн хувьцаа 5.75 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 51.74 ам.долларт хүрчээ.

Энэ сарын эхээр Маск “Twitter” компанийн хувьцааны 9.2 хувийг худалдан авсан тухай зарлаж, арван хоногийн дараа тус компанийн бүх хувьцааг худалдан авахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Мөн өдөр олон нийтийн сүлжээ түүний саналыг судлахаар амласан. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа тус компанийн хувьцаа эзэмшигч Саудын хунтайж Аль-Валид бин Талал Маскийн санал компанийн бодит үнэлгээнд нийцэхгүй байна гэж, саналыг хүлээн аваагүй юм.

Илон Маск “Үг хэлэх эрх чөлөө нь ардчиллын тулгын чулуу. Твиттер нь хүн төрөлхтний ирээдүйн чухал асуудлыг хэлэлцдэг тоон талбар юм” гэж мэдэгджээ.

“Forbes” сэтгүүлийн жагсаалтаар Илон Маск нь дэлхийн тэргүүн баян хүнээр тодорсон. Түүний хөрөнгө 273.6 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.


URL: