ХХБ-ны захирал О.Орхон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“-ийн өрийг төлөх саналыг Ерөнхий сайдад тавьжээ

ENX_4182-2-155931-251845956ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Хөгжлийн банканд 100 тэрбум гаруй төгрөгийн өртэй байсан. Гэвч өрөө төлөхгүй чанаргүй зээлдэгчдийн ангилалд орж, улмаар тус үйлдвэрийг төр өөрийн мэдэлд шилжүүлсэн. Улмаар уг асуудлуудтай холбоотойгоор АТГ-т шалгагдаж байсан Д.Эрдэнэбилэгийг нэг сар цагдан хорих шийдвэр гарч, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр ХХБ-наас Гүйцэтгэх захирал О.Орхон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг илгээжээ.

Албан бичигтээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барин төсөл зогсонго байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад Монгол Улсын Хөгжлийн банканд үүсээд буй 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудал дээр манай банкны дэмжлэгийг хүсэж, тус банк болон ТӨБЗГ-тай хамтарч ажиллах саналыг ирүүлсэн. Манай банк хамтрах бүрэн боломжтой” гэжээ.

Тодруулбал, Хөгжлийн банканд өртэй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өрийг ХХБ төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа аж. Тэгэхээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрд тавьсан өрөө төлөх хангалттай боломж байсныг энэхүү албан бичгээс харж болох юм.

Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХБ-тай холбоогүй шахуу гэж хэлсэн “Сахал” Д.Эрдэнэбилэгийн үг ийнхүү уг албан бичгээр няцаагдаж, хамааралтай холбоотой болох нь нотлогдож байна.

https://ubn.mn/p/26634


URL: