Дорнод аймагт гарсан түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна

 

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн нутагт гарсан хээрийн түймрийг унтараахаар албаныхан ажиллаж байна. Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын

Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 04.21-ний өдрийн 05:38 цагт цурманд оруулсан, гал түймрийг бүрэн унтраах ажиллаж байна. Хүч нэмэгдүүлэн Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөөдөр өглөө 05:00 цагт ангийн байрлалаас хөдөлсөн байна.


URL: