ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Шүүх хурлаар түүнийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэн улмаар нэг сарын хугацаанд таслан сэргийлэх шийдвэр гарчээ.
Үүнийг дагуу Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая ажлын байран дээрээс нь баривчлалаа. Прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорих саналаа өчигдөр үдээс хойш шүүхэд хүргүүлээд байсан юм.
URL: