ХААНТАН нуган үртэй болжээ
Баасанжаргал хэмээх нэрээ Чингис хаан болгосон залуу байдгийг бүгд мэднэ.
Олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингис хааны хойд дүр хэмээн зарлаж олонд танигдсан Чингис хаан хэмээх залуу өөрийгөө Боржигон овогт Хумбаадайн Чингис хаан хэмээн танилцуулсан бөгөөд Үүнээс өмнө намайг таньдаг байсан хүмүүс цаашдаа намайг Чингис хаан гэх хүнээр хараасай хэмээн 2019 онд анх олны хараанд өртсөн тэрбээр сүүлийн жилүүдэд цахим орчинд үргэлж л олны сэдэв болсоор өдийг хүрчээ.
Өнгөрсөн хугацаанд олон арван сэдэв болсны хажуугаар тэрбээр хайртай бүсгүйтэйгээ учирсан нь түүний хамгийн чухал нандин зүйлсийн нэг болов уу.
Тэгвэл тэрбээр өнөөдөр цахим хуудастаа аав болсон талаараа бичжээ. Хайртай бүсгүй А.Анхжин нь амаржиж түүнд нуган үр төрүүлж өгчээ. Энэ талаар тэрбээр
2022 оны 4-р сарын 19-нд Anha Anhjin минь бидэндээ хөөрхөн хүү төрүүлж өглөө. Чамдаа маш их хайртай шүү
Хүүдээ Ардмэргэн гэж нэр хайрлав.
Эх барьсан эмч сувилагч эмнэлэгийн ажилтан хамт олондоо маш их баярлалаа хэмээжээ.
Чингис хаан гэгч М.Баасанжаргал өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Би өөрийгөө 2033 он хүртэл бэлтгэнэ. Яг Чингис хаан шиг эх орныхоо төлөө, өрөөл бусдын төлөө, үр хойчийнхоо төлөө өөрийгөө зориулна. 2033 он болоход миний бие яг 44 нас хүрнэ. 44 насанд миний хийж бүтээснийг ард түмэн хараад үнэхээр энэ залуу хийж чадсан юм байна гэх юм бол магадгүй хаанд өргөмжлөгдөх байх хэмээсэн удаатай.
URL: