Ган-Очир: ТЕГ-аас улстөрчдийн хэргийг шалгадаггүй, хэргийг хааж надад 15 хэрэг тохсон
Иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгч мэдээлэл хийлээ.
н.Ган-Очир: ” УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрхийг хууль бусаар авахдаа тухайн нэр дэвшиж гарч ирсэн хүмүүст мөнгө тарааж өөрийн намд элсүүлэн, төрийн эрхийг хууль бусаар авсан талаарх баримтыг АТГ-д хүлээлгэн өгч байгаа юм. Өөрөө хоёр тэрбум төгрөг өгч УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Эдгээр баримт дээр үндэслээд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу албан тушаалаа хэтрүүлэн ашигласан. Эрүүгийн хуулийэн 19.2 буюу төрийн эрхийг хууль бусар авахад оролцсон. УИХ-ын ёс зүйн тухай хуулийн 31.1-т зааснаар УИХ-ын гишүүний хэм хэмжээг хэтоүүлсэн гэсэн гурван зүйл ангиар шийтгэгдэх ёстой гэж үзэж байгаа.
Баримтууд Тагнуулын Ерөнхий газарт байгаа. Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийг шалгаж өгдөггүй. Хэргийг хааж намайг сүрдүүлэх, гэмт хэрэг тохох чиглэлээр хоёр жилийн хугацаанд ажиллаж байгаа. Нийтдээ эрүүгийн 15 хэрэг тохсон” гэлээ.
URL: