Автомашины эд ангид хавчуулагдсан эрэгтэйг гаргажээ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын … хорооллын “Задгай” Суудлын автомашин онхолдсон 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 4 сарын 18-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Филтер” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б/57 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж сум дундын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
URL: