ОХУ руу төмөр замын зорчигч тээврийг энэ сарын 29-нд нээнэ
Монгол, ОХУ хил дамнасан төмөр замын хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдөр нээхээр болжээ. “Оросын төмөр зам” компанийн албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн байна. “ОХУ-д гарсан коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор баталсан Монгол Улсаас галт тэрэг ОХУ-д нэвтрүүлэх хязгаарлалтыг цуцалж, үйл ажиллагагаа сэргээнэ” хэмээн бичжээ.
ОХУ өнгөрсөн сарын 30-наас Монгол, Казахстан улсаар дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой бүх хязгаарлалтаа мөн цуцалсан юм.
URL: