Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгууллаа

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөлийн гишүүнд Х.Буянжаргал, Б.Баяраа, Р.Сансармаа нар нэр дэвшиж байгаа юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Х.Буянжаргал нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг ажээ.

Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Б.Баяраа нь Төмөрзамчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа юм байна.

Монголын ажил олгогч эздийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Р.Сансармаа нь бизнесийн удирдлага мэргэжлээр Санхүү эдийн засгийг дээд сургуулийг төгссөн. 2000 оноос хойш өнөөг хүртэл “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж.

Тэднийг томилох эсэхийг удахгүй Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.


URL: