Оюутан, сурагчид дэлхийн хамгийн том сансар, технологийн “TEKNOFEST” фестивальд оролцох боломжтой

Оюутан, сурагчид дэлхийн хамгийн том сансар, технологийн “TEKNOFEST” фестивальд оролцох боломжтой

Хүүхэд, залуусын шинжлэх ухаан, технологийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, бүтээлийг дэмжих зорилготой 2022 оны “TEKNOFEST” фестиваль болох гэж байна. Фестиваль ирэх наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний хооронд 39 төрлөөр Турк улсын Самсун хотын Чаршамба нисэх онгоцны буудалд зохион байгуулагдана. Фестивальд орон орны оюутан, сурагч, залуус, багаар шалгаруулалтад бүтээлээ танилцуулах хэлбэрээр оролцох боломжтой. Тус фестиваль нь хүүхэд, залуусын технологийн төслийг дэмжиж эхний шатанд шалгарсан багуудад өөрийн сонирхлоо хөгжүүлэх, техник, технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нэг сая гаруй ам.долларын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлдэг аж. Мөн TEKNOFEST-т шалгарч, тэнцсэн багууд нийт 400,000 ам.долларын шагнал урамшууллыг гардуулдаг талаар БШУЯ-наас мэдээллээ.

Хар тэнгисийн бүсийн орнуудын нисэх онгоц, сансар огторгуй болон технологийн “TEKNOFEST” фестивальд энд дарж оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Тэмцээнд бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

Төслийн танилцуулгыг англи хэлээр бэлтгэсэн байх шаардлагатай.

Оюутан, сурагчид дэлхийн хамгийн том сансар, технологийн “TEKNOFEST” фестивальд оролцох боломжтой


URL: