НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 32 азтан тодорчээ


НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 32 азтан тодорчээ

Өчигдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдаж, 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 32 азтан тодорчээ.

Энэ удаагийн тохиролд 2022 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 37,971,348 баримт хамрагдсанаас:

  • 3 сая төгрөгийн 4
  • 1,5 сая төгрөгийн 32
  • 500 мянган төгрөгийн 319
  • 100 мянган төгрөгийн 3465
  • 30 мянган төгрөгийн 34128 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 95515122. Супер сугалааны дугаар 21747807 байсан ба супер азтан тодроогүй байна гэж ТЕГ-аас мэдээллээ.


URL: