Хүүхдээ алах гэж байсан 33 настай эцэг эхийг саатуулжээ
Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ амийг хөнөөсөн ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарчээ.
Хосууд 13,12,9,1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүүгээ хөнөөсний дараа үлдсэн гурван хүүхдээ хөнөөгөөд өөрсдийнхөө амийг хөнөөх гэж байсан аж.
Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай илрүүлж, гурван хүүхдийг хамгаалалтад авсан бол эцэг эхийг шуурхай баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яг одоо ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ
URL: