Гудамжинд хаясан нярайг түр хамгаалах байранд авсан талаар ГБХЗХГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр Налайх дүүрэгт дөрвөн сартай нярайг гудамжинд хаясан талаарх мэдээллийг нэгэн иргэн цахим хуудастаа оруулсан билээ. Тэрбээр “Эцэг, эх нь архи уугаад, хүүхдээ хаяад явчихлаа. 30 орчим минут нярай газар хэвтлээ” гэсэн юм. Тэгвэл эцэг, эхдээ хаягдсан нярайг түр хамгаалах байранд авчээ. Нярайн асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 13:00 цагаас мэдээлэл хийх аж.
Одоогийн байдлаар хүүхдийн аав, ээжийг эрүүлжүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Хүүхдийн аав, ээж 28-38 насны хүмүүс аж.
URL: