Алтны үнэ сүүлийн дөрвөн долоо хоногийн дээд түвшинд дөхөв


Алтны үнэ сүүлийн дөрвөн долоо хоногийн дээд түвшинд дөхөв

Алтны үнэ сүүлийн дөрвөн долоо хоногийн дээд цэгт хүрэх дөхлөө. Алтны спот үнэ 0.2 хувиар өсөж, унц нь 1970 ам.доллар болоод байна.

Ийнхүү алтны үнэ таван өдөр дараалан өсөж байгаа юм.

АНУ-ын инфляц гуравдугаар сард 8.5 хувьтай гарсан нь 1981 оноос хойших дээд түвшин боллоо. Энэ нь АНУ-ын Төв банк дараагийн мөнгөний бодлогын шийдвэрээрээ бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмэгдүүлэхэд түлхэц болж байна.

Үүнээс гадна АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөжийн өсөлт үргэлжилж байгааг онцолж болохоор байна.


URL: