Улсын онцгой комиссын хоёрдугаар тогтоолын дагуу Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтын аян зохион байгуулахаар болжээ. Вакцинжуулалтын нэг сарын аяныг улс орон даяар 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлэх юм байна.