Нөөцийн махны үнэ буулгах санал гаргалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд “Улаанбаатар хотын хэмжээнд 12.6 мянган тонн махыг 23 байгууллага нөөцөлсөн. Мөн нөөцийн махыг 463 цэгээр худалдаалж байна. 23 байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үнэ буулгах санал гаргасан.
Нийслэлийн хувьд үнэд нөлөөлөх боломжгүй, ХХААХҮЯ үнийг тогтоодог” хэмээн хэллээ.
Үхрийн ястай мах килограмм нь 8,900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8,300 төгрөг, ямааны мах килограмм нь 7,100 төгрөгөөр худалдаалагдаж байна.
URL: http://www.fact.mn/453296.html