Ж.СҮХБААТАР: Гишүүд утасны төлбөрөө төсвөөс гаргадаггүй

2351d09d6d5170639e98ce8b7e9ff0b7МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцсэн. Улмаар гишүүдийн олонх төсөвт тодотгол хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Хуралдаанаас гарсан шийдэрийг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Бид өмнө нь төсвийн тодотголоор урсгал зардлыг нэлээд хэмнэсэн. Мөн манайхны дунд нэг буруу ойлголт байдаг.

         Гишүүд дөрвөн тэрбумыг өөрсдөө авдаг гэж буруу ойлголт байдаг. Тэр бол тойрогтоо хийх ажлын саналын эрх. Их хурлын гишүүдэд хууль боловсруулахад 20 сая төгрөг авдаг гэж ярьдаг. Гэтэл одоог хүртэл хууль боловсруулах төсөл 0 төгрөг байгаа. Утасны төлбөрөө төсвөөс хийдэг үү гэж асууж байна. Тийм зүйл байхгүй. Шатахууны төлбөр гэж сард 500 мянган төгрөг авдаг. Гишүүд нэг зөвлөх, нэг туслахтай Нэг сард хийсэн төвсийн тодотголоор гишүүдийн зардлыг 11 хувиар танасан шүү дээ” гэх тайлбарыг өглөө.


URL: