Г.ЗАНДАНШАТАР: УИХ-ын зардлыг 5.6 тэрбумаар танасан. Маргаашнаас удирдлагууд том оврын автомашин унахгүй

c4ebcb21a9165320ff0ed1a509c5ed23УИХ-ын дарга Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн хямралтай үед иргэд хэмнэж амьдрах ёстой хэмээн хэлсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт болсон залуучууд “Ажлаа хий” уриатай жагсаалын үеэр “Бид хэмнэж амьдрах ямар ч боломжгүй. Бидэнд хэмнэх мөнгө алга” хэмээн үзэл бодлоороо нэгдэж жагссан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар  өөрийн цахим хуудастаа “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй. Маргаашнаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод том оврын автотээврийн хэрэгсэл унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла” хэмээсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн хямралтай үед иргэд хэмнэж амьдрах ёстой хэмээн хэлсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт болсон залуучууд “Ажлаа хий” уриатай жагсаалын үеэр “Бид хэмнэж амьдрах ямар ч боломжгүй. Бидэнд хэмнэх мөнгө алга” хэмээн үзэл бодлоороо нэгдэж жагссан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар  өөрийн цахим хуудастаа “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй. Маргаашнаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод том оврын автотээврийн хэрэгсэл унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла” хэмээсэн байна.


URL: