Хонины цул махны үнэ долоо хоногт 500 төгрөгөөр өсөв

Хархорин” хүнсний захад хонины мах хамгийн хямд үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ:

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12911 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14234 төгрөгийн үнэ ханштай байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 108 (0.8%) төгрөгөөр өсөж,  үхрийн цул махны үнэ 331 (2.0%) төгрөгөөр буурсан байв. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 301 (2.4%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 509 (4.0%) төгрөгөөр тус тус өссөн байлаа.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17000 төгрөг байна.

Харин хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөгөөр, харин “Их наяд” захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:

Энэ сарын эхний долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1800 төгрөг, 1-р зэргийнх 1310-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.5 хувиар өсөж 1381 төгрөгөөр, монгол лууван 5.6 хувиар өсөж 3246 төгрөгөөр, монгол байцай 8.3 хувиар өсөж 2997 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.1 хувиар өсөж 3912 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.


URL: