Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэллээ
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан.
Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг ажиллаж байна. Эхний ээлжид гаргасан судалгаагаар 1770 гаруй байршлын зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах шаардлагатай. Хүн хүчний нөөц бололцоонд тулгуурлан ажлаа эрэмбэлэн хийж байна. Аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцож, зарим нь хашаа, хайсаа буулгахаа илэрхийлээд байгаа. Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хашаа, хайсаа буулгахыг аж ахуйн нэгжүүддээ уриалж байна” хэмээлээ.
URL: